УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХ-тай хамтран Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 296 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас буддын 99, христийн 162, Бөө мөргөлийн 21, католик 7, муслам 2, бахит шүтлэгийн 1, шинто 1, хинди 1, мүүний 2 сүм байдаг байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийхэд сүм хийд нь галын болон бусад аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж тараах, аялал жуучлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр монголд түр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд шашны үйл ажиллагаа гардан хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах гэм мэт нийтлэг зөрчил ихээр илэрдэг байна. Мөн ийм зөрчил гаргасан сүм хийдүүдэд хэрхэн, ямар хэлбэрийн хариуцлага тооцох нь тодорхойгүй байсаар байгааг хэллээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд төр, сүм хийдийн харилцааг сайжруулахад салбар бүрийн төлөөллийн саналыг авч нэтгэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт