Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус аймгийн Их Уул сумын "Шивлэг" баг, сумын төвөөс баруун хойш 30 км зайд Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд гурван үхэр тодорхойгүй шалтгаанаар үхсэн байна. Үхсэн зэмээс дээж аван шинжилж, малын галзуу өвчин болохыг тогтоожээ. Өвчний голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал байгаа ба 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Дашрамд сонирхуулахад галзуу бол амьтан ба хүнд хавьталаар халдаж маш түргэн явцтай, үхэлд хүргэдэг вирүсийн гаралтай өвчин.Нохой, муур, үхэр, адуу, тэмээ, хонь, ямаа, гахай зэрэг гэрийн амьтад чоно, үнэг, хярс, дорго, буга зэрэг зэрлэг амьтад галзуугийн вирүст мэдрэмтгий. Энэ өвчин хүнд халддагт гол аюул нь оршдог. Галзуугийн вирүс дэлхийн бараг бүх оронд илэрдэг. Зөвхөн Япон, Австрали зэрэг цөөхөн арал дээр л байдаггүй. Харин галзуурсан үхэр цочимтгой, хөөрүү, сониуч, дайрамтгай болно. Идэх хивэхээ больж, шүлс нь гоождог шүлхийрсэн юмуу хоолойд нь юм тээглэсэн гэмээр болдог. Заримдаа гэнэт ухаан алдаж унах ба хэдхэн хормын дараа сэргэнэ. Хөдөлж явахаа больж хүчтэй дүлэх шинж үзүүлнэ. Анхны шинж тэмдэг илэрснээс хойш 4-6 хоногийн дараа үхдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт