Агаарын бохирдлын хэмжээ өнөөдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам орчим хамгийн их бохирдолттой байна. Толгойт, МҮОНРТ, Бөхийн өргөө орчмоор их бохирдолттой бол Нисэх, "Мишээл экспо" орчимд бага зэрэг гэж гарчээ. Манай улсын агаарын чанарын стандартад зааснаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 50 микрограммд хүрвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэжээ. Гэвч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өчигдрийн байдлаар 257 микрограмм куб хэмжээтэй гарсан байна. Энэ нь стандарт хэмжээнээс тав дахин их хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндэд маш аюултай нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт