Америкийн хувьсгалын үед сайн чанарын вискиг мөнгөний оронд өгдөг байсан үеэс хойш их хугацаа өнгөрчээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнэ, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байдаг ундаа бол яахын аргагүй "виски" юм.
Нийт виски уух дуртай, уудаг хүмүүсийн 40 хувь нь эмэгтэйчүүд
Эрт үед виски гэдэг ихэвчлэн нас тогтсон, хөрөнгө чинээлэг эрчүүдийн хэрэглээ байсан бол дараа нь эрчүүд нэн ялангуяа бизнес уулзалтад ашиглан хэрэглэдэг болсон ч орчин үед энэ нь эр эм нийгмийн ямар ч статус хамааралгүй хэн бүхний дуртай хэрэглээ болжээ.
Англиар "Whiskey" эсвэл "whisky" гэж бичих аль аль нь зөв
Гол ялгаа нь Шотландууд вискиг "Whisky" гэж бичдэг бол Ирланд хүмүүс "Whiskey" гэж бичдэг. Гэхдээ энэ нь аль нэг нь буруу гэсэн үг огт биш, аль аль нь дэлхийн өнцөг булан бүрт хүлээн зөвшөөрөгдсөн бичгийн хэлбэр юм.
Виски хийх нь үнэндээ тун хялбар
Хөх тариа, арвай, эрдэнэшиш гэх мэт буудайн төрлийн ургамлыг нэрж, түүнээс гарсан хөрөнгөн дахь чихэрлэгийг спирт болон хувирах хүртэл исгэсэний дүнд виски бий болдог.
Мөс, эсвэл хүйтэн ус нь вискиний найрлагыг шингэлж улмаар амтыг нь тодруулдаг
Ус вискин дахь амт болон үнэрийг задалж, улмаар хүн уухад тааламжтай байдлыг үүсгэдэг. Гэхдээ уснаас илүү мөс, лимоны шүүс эсвэл газтай ундаагаар вискиг шингэлж уух нь хүйтэн, сэрүүн тааламжит байдлыг нь хадгалдаг илүү зөв сонголт юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт