ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Цахим эрүүл мэнд” төсөл Төв аймагт нээлтээ хийлээ

    БНХАУ-н Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна. Одоогоос нэг жилийн өмнө албан есоор нээлтээ хийсэн   төслийн хүрээнд улсын төв эмнэлэгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд техник тоног төхөөрөмж суурилуулсан  билээ. Йинхүү аймаг дүүргийн эмнэлэгүүдийг цахимжуулах ажил үргэлжлэн өнөөдөр хоёр дахь аймаг болох Төв аймагт  “Цахим эрүүл мэнд” төслийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Син Хайман болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Цахим эрүүл  мэнд төслийг  Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  нээж хэлсэн үгэндээ “Бид мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт зөв зохистойгоор нэврүүлснээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл  чирэгдлийг бууруулж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон удирдлагуудын шийдвэр гаргалтыг улам бүр оновчой болгож чадна гэдгийг онцолж байлаа.

     Төв аймаг нь  монгол улсын хамгийн олон сумтай  аймаг. Тус аймгийн эрүүл мэндийн салбарынхан  27 сумын нийт 90   гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэсээр ирсэн  билээ. Өнөөдөр нээлтээ хийн хэрэгжиж байгаа цахин эрүүл мэнд төслийн хүрээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий 6  нэр төрөлийн тоног төхөөрөмж, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 410,6 сая төгрөгийн 23 нэр төрлийн төнөг төхөөрөмжийг тус тус гардуулан өглөө. Цахим эрүүл мэнд төсөл нь нийтдээ  18,9 сая ам.долларын  өртөгтэй бөгөөд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлэгдэж  байгаа юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй