ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн дэргэд сэтгэл зүйн төв нээгдлээ

    ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн харъяа Сэтгэл зүйн төв энэ долоо хоногийн мягмар гарагт нээлтээ хийлээ. Тус төв нь сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа зэрэг цогц үйл ажиллагаа явуулах бөгөөд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудад 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх юм. Судалгаанаас үзэхэд сүүлийн үед нийгэмд донтолт, ганцаардал, сэтгэл гутрал, харилцааны асуудлууд газар авч суралцах, нийгэмших, өөрийгөө нээн хөгжүүлэхэд ихээхэн саад бэрхшээл тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн боловсрол эзэмших, өөрийгөө ойлгох, нээн хөгжүүлэх зэрэг хэрэгцээ шаардлага тус төвийг нээх нэгэн хөшүүрэг болжээ.  Тус төвд найман сэтгэл зүйч бүхий чадварлаг хамт олон ажиллаж байгаагаас докторын зэрэгтэй таван сэтгэл зүйч, докторант залуу судлаач гурав ажиллаж байна. Цаашид ШУТИС-ийн багш ажилтан, оюутан сурагчид болон хүссэн хүн бүр тус төвөөр үйлчлүүлэн сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалтанд хамрагдан өөрийн дотоод сэтгэлийн амар амгалангаа олоход нээлттэй болсон байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй