ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн дуулиантай паппараци зургууд

    Хамгийн их дуулиан тарьж, хамгийн их хүнд  хүрсэн паппараци зургуудыг танилцуулж байна.

    Бритни Спирс

    Попын гүнж Бритни Спирсийг хэвлэлийнхэн нэг цаг ч амар тайван байлгадаггүй цаг үе байлаа. 2007 онд Бритни өөрийг нь тайван байлгахгүй дагаж зовоосон паппараци зурагчны машиныг шүхрээр балбаж байх үеийн гэрэл зураг.

    Энэ явдлаас нэг жилийн өмнө паппарациуд дайрч, Бритни найман сартай Шон Престон хүүгээ унагах шахав. Хүүг Бритнигийн бие хамгаалагч амжиж барьж авсан бөгөөд хэвлэлийн хуудаснаа муу ээж нэр зүүсэн билээ.

    Бритни хүүгээ тэврээд машинаа жолоодож паппарациудаас зугтлаа. Хүүхдийг зориулалтын суудалд суулгахаас бусдаар тээвэрлэхийг хориглодог тус улсад энэ гэрэл зураг ямар асуудал авчрах нь тодорхой биз ээ. 

    Диана гүнж

    Уэлсийн гүнж Дианагийн хамгийн сүүлийн зураг. Диана гүнжийн сууж явсан машин осолдсон хэргийг паппараци нартай холбож үздэг билээ.

    Майкл Жексон

    Хэвлэлийнхнээс хүүхдүүдээ нуудгаараа алдаршсан Майкл Жексон агсан 2002 онд Берлин хотын зочид буудлын цонхоор есөн сартай хүү Принс Майкл Жексоноо харуулжээ. Гэхдээ хүүгийнхээ нүүрийг халхлахаа тэр мартаагүй юм.

    Кристен Стюарт

    Залуу жүжигчин Кристен Стюарт 2012 онд "Snow White and the Huntsman" киноны зураг авалтын үеэр өөрөөсөө насаар ахмад, гэр бүлтэй найруулагч Руперт Сандресомтой дотно харилцаа тогтоосон нь гэрэл зурагчдын гавьяагаар ил болжээ.

    Английн гүнжийн нүцгэн зураг

    2012 оны 9-р сард Францын Closer сэтгүүлийн нүүрэнд английн гүнжийн нүцгэн зураг нийтлэгдлээ. Францид амралтаа өнгөрүүлж байсан хунтайж Уиллъям, гүнж Кейт нарын зураг дэлхий дахинд тархаж, Английн хатан хаан Элизабет хүртэл энэ зургийн талаар мэдэгдэл хийж байжээ.


    Мадонна, Стинг, Тупак Шакур гурав

    Энэ зурагт ямар нэгэн нууцыг илчилсэн, гэмт хэргийг ил болгосон зүйл байхгүй ч өөр хоорондоо огт адилгүй гурван алдартан нэг ширээнд инээлдэн байх ховор мөчийг гэрэл зурагчид л буулгажээ.

    Стив Жобс

    Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс хорт хавдар өвчинтэй өн удаан хугацаанд тэмцсэний эцэст 56 насандаа хорвоог орхисон. Тэрээр 2003 онд хорт хавдар өвчнөө мэдсэн ч мэс засал хийлгэхгүйгээр цагаан хоол, зүү эмчилгээ, ургамал, ховсоор эмчлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн билээ. Тэрээр хожим энэ шийдвэртээ харамсч байгаагаа ч илэрхийлсэн байдаг. Стив Жобс агсны амьдралын сүүлийн өдрүүдийн нэг нь гэрэл зурагт ийнхүү буужээ.

    Жонн Леннон

    Тэртээ 1980 оны 12-р сарын 8-нд дуучин Жонн Леннон Нью-Йорк хот дахь гэрийнхээ гадна өөрийн шүтэн бишрэгч Марк Чапманд буудуулж амиа алдсан билээ. Энэ өдрийнхөө өглөө Жонн эхнэр Ёоко Оногийн хамт гэрээсээ гарч, студи руугээ явах үед нь алуурчин Марк Чапман түүнээс гарын үсгийг нь авах мөчийг гэрэл зурагчин Пол Гореш хадгалж чадсан бөгөөд энэ зураг хожмоо алдаршсан байна.

    Кейт Мосс

    Загвар өмсөгч Кейт Мосс мансууруулах бодист донтсоныг 2005 онд гэрэл зурагчид дэлхий дахинд харууллаа. Кейт Мосс л бол өөр хэн ч хар тамхины хэргийн дараа энэ салбарт эргэн гарч ирж чадахгүй байх байсан. Харин Мосс хоёр жил эмжилгээ хийлгээд дахин тайзнаа алхсан билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй