ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нэг хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний зардал 14 мянган төгрөг байна

    Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн зарим өрхийн эмнэлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хан-Уул дүүргийн “Манал үйлс” өрхийн эмнэлгийн дарга Б.Сарантуяа нэг иргэнд ногдох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 14 мянган төгрөгөөр тооцож байгааг зайлшгүй нэмэх хэрэгтэй байна. Байрны халаалт, гэрэл цахилгаан, усны төлбөр, эм тариа, ороох боох материалын зардал, цалин хөлс, бензин шатахуун гээд бүх зардлаа бид өөрсдөө хариуцдаг. Гэтэл харьяалах хорооны иргэддээ эмнэлгийн багц үйлчилгээ үзүүл гэсэн шаардлагыг дээрээс тавьдаг.

    Иймээс санхүүжилтын арга хэлбэрийг эргэж харах, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхэд анхаарахыг санал болгов.

    Энэ саналтай холбогдуулан Баянгол дүүргийн “Учрахуй” өрхийн эмнэлгийн дарга Б.Батболор манай хорооны тухайд 0-5 насны нэг хүүхэд жилд 34 удаа өрхийн эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж үйлчилгээнд хамрагдахад 24 мянган төгрөгийн зардал гаргасан тооцоо байгаа. Иймээс нэг иргэнд ногдох зардлын хэмжээг 50 мянган төгрөгт хүргэвэл өрхийн эмнэлгүүд хэвийн ажиллаж, үйл ажиллагааны зардлаа нөхөх боломжтой гэж үзэж буйгаа хэлэв. Түүнчлэн Налайх дүүргийн “Амьд эрдэнэ” өрхийн эмнэлгийн ахлах эмч Д.Намжилмаа алслагдсан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, өрхийн эмнэлэгт ажиллагчдыг тэтгэвэрт гарахад нь бусад салбарт ажиллагсдын адил нэг удаагийн тэтгэмж олгодог байхад анхаарахыг санал болгов.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй