
Сүүлийн 10 жилийн хугацаанд 370 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан бол 4500 орчим сэтгүүлч гадны халдлагад өртөж, барьцаалуулан сэтгэл санаагаар дарамтлуулжээ.

Гэхдээ энэ бол зөвхөн олон улсын сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хороонд ирсэн мэдээлэл баримт. Үүнээс гадна хэчнээн сэтгүүлч элдэв харгислалын золиос болсныг хэн ч таах аргагүй. Учир нь тус албаныхны тооцоогоор амь насаа алдсан сэтгүүлчийн ердөө 10 хувь нь дэлхий дахинд мэдэгддэг бол бусад нь улс төрийн нууц болон үлддэг гэжээ.

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр АНУ-ын хоёр ч сэтгүүлч Лалын улсын алан хядагчдын гарт амиа алдсан талаар шуугиан дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан тус улсад сэтгүүлчдийн эрхийг хамгаалах жагсаал өрнөж байгаа юм. Энэ үеэр олон улсын сэтгүүлчдийн холбооноос хийсэн энэхүү мэдэгдэл ард олныг улам ихээр цочирдуулсан байна.






МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт