Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбооноос олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг “BEST OF MONGOLIA 2015” ёслолын үйл ажиллагаа 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Энэхүү санал асуулгад Монголын томоохон байгууллагууд оролцсон ба 64 номинацид 1400 орчим байгууллага өрсөлдөж давхардсан тоогоор 1 сая орчим хэрэглэгч 500 мянган саналыг өгч салбар бүрийн шилдгүүдийг тодруулжээ.
Шалгаруулалт нь тухайн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, хөгжил, шинийг санаачилсан байдал зэргийг харгалзан үзэн өргөмжилдөг ба Жигүүр Гранд Группийн харъяа “Гранд Мед эмнэлэг” 2015 оны шилдэг эмнэлгээр 2 дахь удаагаа шалгарсан байна. Мөн шилдэг амралт, сувиллаар “Баатарван” амралт сувилал, оны шилдэг кино театраар “Гэгээнтэн энтертаймэнт” төв шалгаран өргөмжлөгджээ. Шилдэг сургуулиар ХААИС, оны шилдэг дүүргээр Баянгол дүүрэг, үүрэн холбооны шилдэг оператороор Юнител групп, шилдэг шатахуун борлуулагч компаниар Петровис компаниуд тус тус шалгарчээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт