ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өдөрт 7000 хүүхэд амьгүй төрж байна

    Өдөр бүр 7200 хүүхэд амьгүй төрж байгаа AFP агентлаг мэдээллээ. Жилд нийт 2.6 сая хүүхэд амьгүй төрж байгаагийн тэн хагас нь төрөлтийн үеэр амиа алддаг байна.  Өөрөөр хэлбэл төрөлт эхлэх үед эхийнхээ хэвлийд амьд байсан 1.3 сая хүүхэд төрөлт үргэлжлэх дараагийн хэдэн цагт урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой нөхцөл байдлаас улбаалж амиа алддаг байна. Энэхүү судалгааг хийхдээ жирэмсний сүүлийн гурван сард буюу 28 долоо хоногоос хойш амиа алдсан хүүхдийн тоог оруулжээ. Үүнээс өмнөх эндэгдлийг зулбалт гэж үздэг байна. Амьгүй төрж буй хүүхдийн дийлэнх нь бага болон дундаж орлоготой улс орнуудад хамаарч байна.  

    Амьгүй төрөлтийн 14 хувийг төрөх сүүлийн хугацаанаас хэтэрсэн төрөлт эзэлдэг байна.

    Дараагийн хүчин зүйл нь эхийн эрүүл мэнд. Хоол тэжээлээс гадна хэт таргалалт, тамхи татах байдал зэрэг амьдралын хэв маягын хүчин зүйлс, чихрийн шижин, хорд хавдар, зүрх судасны эмгэг зэрэг халдварт бус өвчин тус тус амьгүй төрөлтийн шалтгааны 10 хувийг эзэлж байна. Хумхай өвчний улмаас 8 хувь, тэмбүү өвчний улмаас нийт хүүхдүүдийн 7.7 хувь  нь амьгүй төржээ. Түүнчлэн эх 35-аас дээш настай байснаас улбаалж 6.7 хувь, жирэмсний хожуу хордлогоос улбаалсан амьгүй төрөлт 4.7 хувь байна.Сахарын Африкт дэлхийн бусад бүстэй харьцуулахад амьгүй төрөлт өндөр байгаа бол чинээлэг орнуудад амьдардаг орлого багатай эмэгтэйчүүдийн дунд ч энэ асуудал хоёр дахин их байна. Дашрамд мэдээлэхэд судалгааг 43 орны 200 судлаачтай хамтарч танилцуулсан Lancet хүрээлэнгээс амьгүй төрөлтийн хувь жилээс жилд буурч байгааг онцолж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй