ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ гадаадад ажиллуулах гэж шөрмөсийг нь сунгадаг монголчууд

    Www.google.com хайлтын хуудаснаас монгол хүүхэд, монгол сургууль, монгол цирк, монголын урлаг гэсэн сэдвээр хайлт хийхэд таны харж буй эдгээр зураг эхний хэсэгт гарч ирдэг. Эдгээр гэрэл зургийг 2005 оны долдугаар сарын 14-ны өдөр Монгол Циркийн байранд Chien Min Chun нэртэй гэрэл зурагчин авчээ. “Уран нугараачийн сургуульд бэлтгэл хийж буй охид” гэсэн тайлбартай  зургууд сэтгэл сэрдхийлгэм байдлаараа ч, агуулгаараа ч хэний ч анхаарлыг татна. Зурагчин дараах дэлгэрэнгүй тайлбарыг оруулсан байна.

    “Энэ сургуульд хамгийн бага нь таван настай охид суралцана. Тэдний хийж байгаа дасгал “харгис” бөгөөд жилд дунджаар мянган доллар ч хүрэхгүй цалинтай тус мужид эцэг эхчүүд хүүхдээ сард 15 ам.долларын төлбөртэй бэлтгэлд явуулахаа үр ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг.Чадварлаг уран нугараач болж, гадаадын циркид ажиллавал тэд эцэг эхийнхээ жилийн цалингаас хэд дахин их мөнгө олох боломжтой. Дунджаар хилийн чанадад уран нугараачид сард ур чадвараас хамаарч 700 ам.долларын цалин авна” гэж бичжээ. Эдгээр зураг нь нэг талаар монголчууд биднийг нийтээр нь бага насны хүүхдээ ашиглаж мөнгө олдог гэж ойлгогдож байгаагаас гадна, манай улсыг county буюу муж хэмээн ташаа мэдээлсэн байна.Үнэхээр монголчууд бид хүүхдээрээ мөнгө олох гэж шөрмөсийг нь сунгадаг харласан дотортой ард түмэн гэж үү?

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй