ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани эзэмшиж байна

    Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, ОҮИТБС-ын нэгтгэл тайланг баталдаг. 2015 оны 12 дугаар сард тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2014 оны нэгтгэл тайлан, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцэж, 2016 оны ажлаа төлөвлөжээ. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 22 гэрээг 16 компани байгуулжээ. Компаниуд хуулийн дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй бөгөөд 992 компани тайлангаа хугацаандаа гаргаж, бусад компаниуд нь тайлан гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг судалгааны дүн харуулж байна. Мөн онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж, улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна. “Алтандорнод Монгол”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Оюу Толгой” компаниуд нь нөхөн сэргээлтэд хамгийн өндөр зардал гаргасан бөгөөд эдгээр компаниудын гаргасан зардал нь 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1%-ийг эзэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй