ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Онгоцны үйлчлэгч нарт эдгээр шаардлагууд тавигддаг

    Онгоцны үйлчлэгч нарт тавигддаг өндөр шалгууруудын талаар та өмнө нь сонсож байсан байх. Тэгвэл дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудын үйлчлэгч нартаа тавьдаг өндөр шалгууруудаас танд сонирхуулж байна. 

    1. Биеийн хөгжил өв тэгш байх, сайхан ааш зантай, мөн нүүрэн дээрээ ил сорви, шарх, батгагүй байх- Jet Airways

    2. Дор хаяж хоёр жилийн олон нийттэй харилцах ажил хийсэн туршлагатай байх- Alaska Airlines

    3. Хөлөн дээр ил шивээстэй байх хориотой. Ажилчид бүгд сонгодог хийцийн, дээгүүрээ задгай гутал өмсдөг учраас ил шивээстэй байхыг хориглоно- British Airways

    4. Ажилд орох өргөдөл гаргахаас өмнө зургаан сарын хугацаанд никотин хэрэглээгүй байх- Alaska Airlines

    5. 1.57 см- 1.88 см-н хооронд өндөртэй эмэгтэйчүүд ажиллавал зохино- Ryan Air

    6. Хэлний цоолбортой байхыг хориглоно. Хэрэв хэлээ цоолсон бол бэлтгэл, сургуулилтын хугацаанд ээмэг зүүхээ зогсоож, хэлээ битүүрүүлэх шаардлагатай- British Airways

    7. Бугуй, гарын шуун дээр шивээстэй байхыг хориглоно. Хэрэв цаг зүүх шаардлагатай бол нарийхан мөнгөлөг эсвэл алтлаг, арьсан цаг зүүхийг зөвшөөрнө- British Airways

    8. Газраас 22 кг, харин толгой дээгүүрээ 10 кг ачаа өргөх хүчтэй байх- WestJet

    9. Хоёр гартаа нийт дөрвөн бөгж зүүхийг зөвшөөрнө- United Airlines

    10. Хувцсандаа дуу чимээ гаргах гоёл чимэглэл зүүхийг хориглоно- JetBlue

    11. Гарын шуу, суга, хамрын үс ил харагддаг бол заавал авах шаардлагатай- American Airlines

    12. Бүх шүд бүрэн бүтэн, цэвэрхэн байх шаардлагатай- American Airlines

    13. Дүрэмт хувцасаа өмссөн үедээ олон хүний нүдэн дээр гараа тулж суух, гараа халаасандаа хийж алхах, гараа элгэндээ тэврэх зэрэг үйлдлүүд хориотой- Regional Express Pty Limited

    14. Үсээ хэт тод өнгөөр будахыг хориглоно- Hawaiian Airlines 

    15. Эрэгтэй ажилчид дүрэмт хувцастай үедээ ээмэг зүүх хориотой- Allegiant Air

    16. Хэт орчин үеийн, моданы үс засалт эрэгтэй ажилчдад хориотой- United Airlines

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй