
УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах юм байна. Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг 2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлэх ёстой юм.
Үүнд:
Хэрвээ та “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй бол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүртгүүлж, дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс зохион байгуулах "Хүүхэд харагч"-ийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой юм. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны дүгнэлтийг Хорооны Засаг даргын ахалсан багаар гаргуулах шаардлагатай. Үүний дараа хорооны Засаг даргын дүгнэлтэнд үндэслэсэн Дүүргийн Засаг даргын захирамж гарах юм байна.Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын 70118835 дугаарын утсанд хандаарай. Сургалтын хуваарийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Д/д | Дүүрэг | Сургалтын хугацаа | Сургалтад хамрагдах хүний тоо | Сургалт зохион байгуулах байр | Холбогдох утас |
| 1 | Хан-уул |
2016.01.15-19 | 50 хүн | 60-р сургууль | 98211727 |
| 2 | Чингэлтэй |
2016.01.16-20 | 25 хүн | 16 хороо, 14 хороо |
98648086 |
| 3 | Сүхбаатар |
2016.01.18-22 | 75 хүн | 3 сургууль | 11-357645 |
| 4 | Сонгинохайрхан |
2016.01.17-21 | 75 хүн | 62-р сургууль | 96440047 |
| 5 | Баянгол |
2016.01.16-20 | 75 хүн | 51 сургууль | 21245255 |
| 6 | Баянзүрх |
2016.01.16-20 | 125 хүн | Цэцээ гүн | 70005494 |
| Нийслэл | 2016.01.15-22 | 425 хүн | 70118535 |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт