
Завхан аймаг 24 сумтай. Эдгээрээс 12 суманд зудтай, 10 суманд зудархуу байна. Хүйтний эрч чангарч -48 хэмд хүрсэн учир Их Уул, Тосонцэнгэл сумдаас Архангай аймгийн Чулуут суманд отор нүүдэл хийж байгаа гэнэ. Аймгийн өвсний нөөц дууссан тул улсын нөөцөөс ирсэн өвсийг сумдад хүргэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагжээ. Харин Увс аймгийн тухайд нийт нутгаар цасан бүрхүүлтэй. Цасны зузаан 30-45 см болсон байна. Улсын нөөцөөс ирүүлсэн өвсийг нэгдүгээр сарын 20-ноос тарааж эхэлхээр болжээ. Тус аймгийн 159 малчин өрх Ховд, Завхан аймгийн зарим суманд отор нүүдэл хийж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт