Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгаа явуулжээ. ДЭМБ-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд явуулсан тус судалгааны зорилго нь сургуулийн орчинд сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол хүнсний нэр төрлийг тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх юм. Судалгаанд Улаанбаатар хотын 15 сургуулийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож авчээ. Сурагчид сургуулийн орчинд ундаа, пирожки, зайрмаг, чихэр зэрэг бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг ч харьцангуй хямд үнэтэй, шимт чанар муутай бүтээгдэхүүнүүд байна. Сурагчид пирошкийг 7 хоногийн 3-4 өдөр хэрэглэдэг нь хүүхдүүдийн хамгийн их давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүн болж байна. Харамсалтай нь сурагчдын 17.8 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хоол хүнс хэрэглээд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд тэдний тал хувь нь пирошкиноос болж хордсон гэж хариулжээ. Хордлого үүсгэсэн хоол хүнсний дийлэнх хувийг пирожки, мантуун бууз, хуушуур, төрөл бүрийн хоол, бургер, ороомог, кимбаб, салат зэрэг хоолнууд эзэлж байна. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд 2-оос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт