
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.
Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулж байсан анхны Монгол эмэгтэй уулчин тэрбээр өнөөдөр буюу энэ сарын 15-нд Аконкагуа /6962/ уулын оргилд амжилттай хийсэн баяртай мэдээ дуулгалаа. Түүний багийн хамтран авирагч Хонконгийн эмэгтэй уулчин Уян Чоу 5500 метрт гараад авиралтаа зогсоосон байна.

Уулчин бүсгүй Өмнөд Америкийн ноён оргилд Аконкагуа-д авирахаар 2015 оны 12 дугаар сарын 19-д эх орноосоо мордсон билээ. Тэрбээр, дэлхийн долоон тивийн ноён оргилын нэгэнд ийн амжилттай авиралт хийснээр бас нэг амжилтын эзэн боллоо. Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирсан ч цасан нуранги үүсэж, бартаа, саад ихтэйн улмаас оргилд хүрэлгүй буцсан удаатай. Харин энэ удаа уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын зорьж байсан замаар авирахаар төлөвлөж амлалтаа биелүүлэв. Тэрбээр энэ сарын 23-нд эх орондоо хөл тавина.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт