ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Олон улсын хуульчид хүний эрхийн талаар сургалт зохион байгуулжээ

    АНУ-ын Батлан хамгаалах, Олон улсын хууль судлалын сургуулиас “Хүний эрх ба Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомж” сургалт, семинарыг манай улсад зохион байгуулжээ. Хоёр улсын Батлан хамгаалах яамдын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан сургалтаар хүний эрхийн тухай, иргэний эрхийг хүндэтгэх асуудал, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг асуудал, Хүний эрх ба зэвсэгт мөргөлдөөний хууль, жендерийн хүчирхийллийн эсрэг асуудал, хууль сахиулахад зэвсэгт хүчнийг ашиглах асуудал, олон улсын болон дотоодын зэвсэгт мөргөлдөөн болон хүч хэрэглэх дүрэмтэй холбоотой асуудлыг бодит жишээ дээр тайлбарлан ярилцсан юм. Энэ сургалт нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарт цэргийн хуульчаар ажиллаж байгаа алба хаагчдыг олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийн талаар мэргэшүүлэн бэлтгэх хамтын ажиллагааны эхлэл болж байгаа төдийгүй цаашид хуульч мэргэжилтэй бүхий л цэргийн алба хаагчдыг Монгол Улсад болон АНУ-д мэргэшүүлэх үйл ажиллагааны эхлэл болсноороо онцлог юм. Сургалтад хамрагдсан цэргийн хуульчдын сургалтын хаалтын ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар оролцож сургалтын цар хүрээ өсөн нэмэгдэж байгааг онцлоод цаашдаа хоёр улс энэ чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдлаа гэсэн юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй