Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн бүтээн байгуулалтад олгох "Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагналтан"-уудыг өчигдөр тодрууллаа. Бүтээн байгуулалтын эзэд, шагналтнуудтай танилцана уу.
ДЭЭД ШАГНАЛ
Авто Замын Байгууламж
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам. “ЭСТО” ХХК барьсан

Барилга Байгууламж
“Буянт Ухаа-1” хороолол Төрийн орон сууцны корпорац, Үндэсний бүтээн байгуулалтын корпорациас барьсан.

Дэд Бүтэц-Инженерийн Байгууламж
“Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр” “ЖАЙКА” олон улсын байгууллага

Дэвшилтэт Техник, Шинэ Технологи Нэвтрүүлсэн Үйлдвэр
Өндөг, тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл “НВЦ” ХХК

ТУСГАЙ ШАГНАЛ
Авто Замын Байгууламж
БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн Бээжингийн гудамжны өргөтгөл-шинэчлэлтийн ажил /0.9 км авто зам, 74 у/м төмөр бетон гүүр/ Бээжинг констракшн Инженеринг групп компани

Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил
“Эйч Кей Би Интернайшёнал холдинг” ХХК

Туул, сэлбэ гол дээрх ган-төмөр гүүрийн угсралтын ажил
“Жи Би энд Өү Эн” ХХК

Хувьсгалчдын гудамж, зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4.6 км авто замын өргөтгөл-шинэчлэлтийн ажил “Экспресс зам” ХХК

Барилга Байгууламж
Гэгээнтэн цогцолбор “Жигүүр Гранд” групп

Энканто хотхон “Камдер” ХХК

Дэвшилтэт Техник, Шинэ Технологи Нэвтрүүлсэн Үйлдвэр
Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр “Мултипак” ХХК

Weiler герман технологи бетон зуурмагийн үйлдвэр “Гранд байшин” ХХК

Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн Иргэн Өлзийтогтох
