Өвөг дээдэс минь үндэсний спорт наадмыг мянга мянган жилийн тэртээгээс хадгалан, хойч үедээ өвлүүлж ирсэн гайхамшигтай. Уламжлал болон зохиогддог Монголын Үндэсний Спортын V Их Наадам Хүй долоон худгийн дэнжид өнөөдөр эхэллээ.
Наадам үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур, буриад сур, урианхай сур, уламжлалт сурын харваа, морин уургач, бугуйлч, эмнэг сургалт, жороо морь, морин поло, ширээний шагай, шагайн харваа гэсэн төрлөөр зохиогдож байна.
Үндэснийхээ спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлж залуу үедээ өвлүүлэхэд уг наадмын ач холбогдол оршиж буй.
Наадамд нутаг нутгаас төрсөн алдартай уяач, уургач, бугуйлч, бөх, сур, шагайн харваачид нэг дор цуглаж нааддаг. Наадам маргааш өндөрлөж, аваргуудаа тодруулна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт