ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Усанд хиймэгц өсдөг тоглоом таны хүүхдийн амь насанд халтайг анхаарна уу!

    HIUB сайт өмнө нь товч хэлбэртэй баттерей залгиснаас хүүхэд амь насаа алдах эрсдэлтэй тухай мэдээллийг анхлан хүргэж, олон олон эцэг эх, асран хамгаалагчдаас талархал хүлээж байсан. Тэгвэл энэ удаад усанд хиймэгц хэлбэрээ өөрчилдөг тоглоом хүүхдийн эрүүл мэнд, амь насанд ч халтай болохыг сэрэмжлүүлж, олон нийтийн сүлжээгээр түгээхийг эцэг эхчүүд та бүхэнд уриалж байна.

    АНУ-ын Детройт хотын нэгэн ээж өнгөрсөн баасан гарагт Фэйсбүүк хуудсаараа дамжуулж эцэг эхчүүд, асран халамжлагчдад анхааруулга хүргүүлжээ. Кас хэмээх 4 настай хүүтэй ээж энэ сэрэмжлүүлгийг бичсэн байна. Түүний хүү нь Amazon.com сайтаар 5 ам.долларын үнэтэй зарагддаг “Spider Balls” нэртэй тоглоомыг чихэр гэж андууран залгисан байна. Усанд хиймэгц байгаа хэмжээнээсээ 400 дахин томордог, нэг ширхэг нь л ойдог бөмбөгний чинээ томорч, дахиад 10-20 ширхэг бөмбөг болж үрждэг учраас энэ тоглоомыг аалзан бөмбөгнүүд гэж нэрлэжээ. Аз болоход Кас хүүгээ энэ тоглоомыг залгихыг харсан бөгөөд эмнэлэгт яаралтай хандсан байна. Тоглоомын араас шингэн уулгасан бол бөмбөг хүүгийн биен дотор томорч, дотор эрхтнүүдийг нь гэмтээх аюултай байсан аж. Манай улсад ч усан дотор хиймэгц томордог гоёлын бөмбөлөг, тоглоомыг ихээр худалддаг учир эцэг эхчүүд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн хүүхдийн биед ямарваа зовиур илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж хэвшихийг уриалж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй