ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийд эрчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү ийм байна

    Одоогийн байдлаар, эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй ижил ажил хийчихээд адил хэмжээний хөлс авч байгаа улс дэлхийн хаана ч байхгүй байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан тайланд энэхүү цалингийн жендэрийн ялгааг арилгахад дор хаяж 81 жил шаардлагатай хэмээн дурдсан байна. Мэдээж, ялгаа багасч байгаа ч маш удаан байгаа юм.

    Дэлхийн Эдийн Засгийн Форумаас хийсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн тэгш байдлыг хангах судалгаанд хамрагдсан 142 орон дунд эрх чөлөөний орон гэгдэх АНУ гэхэд л 65-р байрыг эзэлж хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Тус форумаас хийсэн судалгаанд дурдагдсан сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

    Итали, Израйль эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ажил эрхлэлтийн хувьд хамгийн тэгш, боломж өндөртэй орон. Тэгсэн хэрнээ тэд эрчүүдийнхээ цалингийн тэн хагасыг ч авдаггүй байна. Италид эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийн авдаг цалингийн 48 хувьтай тэнцдэг бол Израйльд 47 хувь байна.

    Бурунди нь дэлхийн хамгийн ядуу буурай улс хэрнээ тэнд амьдардаг эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхтэйгээ бараг адилхан байгаа нь судалгаа хийгсдийг гайхшруулжээ. Таван хүн тутмын дөрөв нь нэн ядуу амьдардаг Бурунди улсын эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ харьцуулахад хамгийн өндөр цалин авдгаараа тус судалгааг тэргүүлэв. Африкийн энэ жижигхэн орны эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ адил ажил эрхлээд тэдний цалингийн 83 хувьтай тэнцэх хөлс авдаг байна.

    Эмэгтэйчүүд Дани улсад эрчүүдээс илүү их орлого олж болдог. Дани эмэгтэйчүүдийн авдаг хөлс нь дунджаар эрчүүдийнхээсээ хоёрхон хувийн зөрүүтэй байдаг дэлхийн цорын ганц газар. Учир нь тэнд маш олон эмэгтэйчүүд сайн цалинтай ажил хийдэг. Гэхдээ л Дани улсад эрчүүд, эмэгтэйчүүд яг адилхан ажил эрхэлсэн ч эмэгтэй нь эрчүүдийнхээ цалингийн 71 хувийг л авдаг байна.

    Гайхалтай нь Ямайка, Колумби, Лесото болон Фижи арал улсад эмэгтэйчүүд нь удирдах албан тушаал, хууль тогтоох, менежер зэрэг ажил дээр эрчүүдээсээ олон байдаг дэлхийн дөрвөн улс юм. Ямайкад гэхэд эмэгтэйчүүд нь дээд түвшний ажлын 59 хувийг хашдаг байна. Руанда улс нь эрчүүдээсээ олон эмэгтэй парламентын гишүүнтэй дэлхийн цорын ганц улс. Энд парламентын 100 суудлын 64-ийг нь эмэгтэйчүүд эзэлдэг.

    Дэлхийн дөрвөн улсад ажил эрхлэлтээрээ эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү өндөр хувийг эзэлдэг. Малави улсад эмэгтэйчүүдийн 85 хувь нь ажил эрхэлдэг бол эрчүүдийн 81 хувь нь л ажил хийдэг. Ийм хандлага Мозамбик, Руанда, Бурунди улсад ажиглагддаг байна.

    Эсрэгээрээ Алжир, Иран, Сири улсад ажил эрхэлдэг эмэгтэйчүүд цөөн байдаг байна. Эдгээр улсад таван эмэгтэй тутмын нэг нь л гэрээсээ гадуур ажил эрхэлдэг аж.

    Судалгаанд хамрагдсан 142 орноос 25 улсад л охид, эмэгтэйчүүд хөвгүүд, эрчүүдтэй адил боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдсан байдаг.

    Норвеги, Сингапур улсад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхтэй хамгийн ойр дөхөж ирсэн. Гэхдээ л тэнд эмэгтэйчүүдийн авдаг цалин эрчүүдийн цалингийн 80 хувьтай тэнцэж байна.

                                                                                                                        Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй