ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдээ онц сургахыг хүсвэл нүү

    Хүүхдийн сурлагад эцэг эхийн орлогоос илүү амьдарч байгаа газар нь нөлөөлдөг байна. "Нийгмийн зах зээлийн сан" байгууллагаас хүүхдийн амьдрах орчин нь сурлагын амжилтанд өмнөх үеийн хүүхдүүдээс ч бүр илүү нөлөөлж байгааг судалж тогтоожээ. Судлаачид 1970 болон 2000 онд төрсөн хүүхдүүдийн мэдээлэлд судалгаа хийж үзээд сүүлийн 30 жилд бүс нутгаас шалтгаалсан ялгарал улам нэмэгдсэнийг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Их Британи улсын хамгийн шилдэг сургуулиуд оршдог Лондон хотын сурагчдын сурлагын амжилт хамгийн өндөр, харин Йоркшир, Хамбер зэрэг Лондон хотоос зайдуу хотын сурагчдын сурлагын амжилт тааруу байна. Ийнхүү таны хаана амьдарч байгаагаас хүүхдийн чинь сурлагын амжилт шалтгаалах нь тодорхой боллоо. Судлаачид мөн ямар үндэстний хүүхдүүд сайн сурлагатай байгааг судалж үзсэн байна. Гучин жилийн өмнө цагаан арьстай хүүхдүүд амжилттай суралцдаг байсан бол орчин цагт Хятад, Энэтхэг гаралтай англи хүүхдүүд дунджаас илүү суралцдаг болсон байна. Үүгээр зогсохгүй өнгөт арьстай Кариббын тэнгисээс гаралтай болон цагаан арьстай ч орлого багатай гэр бүлийн хүүхдүүд муу суралцаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй