Өнгөрсөн онд америкчууд 41 тэрбум доллараар нойрсуулах эм, бэлдмэл худалдаж авсан байна. Энэ тоо 2020 он гэхэд 52 сая болж өсөх тооцоо гарчээ. Гэтэл их мөнгөөр худалдаж авсан нойрны эм хүнийг энгийн үеийнхээс нь ердөө 8-20 минут л илүү унтуулах нөлөөтэй байдаг аж. Үүний дээр эм уусны маргааш өдөр нь унтаарах гаж нөлөө үзүүлдэг учраас хэрэглэснээс хойш бүтэн 24 цагийн хугацаанд жолооны ард суухгүй байхыг эмийн компаниуд анхааруулдаг байна. Тэгвэл АНУ-ын хэрэглэгчийн төлөөх байгууллагаас тав тухтай ор унтуулж амраах нөлөөгөөрөө эмнээс тав дахин хүчтэй гэж мэдээллээ. Мөн компьютер, таблет, утаснаас ялгарч хүний биеийн мелатонины /нойр сэргээгч гормон/ ялгаруулалтыг нэмэгдүүлдэг цэнхэр гэрлийг халхалдаг нүдний шил, мөн далайн түрлэг, бороон чимээ гаргадаг төхөөрөмжүүд нойргүйдэлд орсон хүмүүст тусалдаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт