ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МСҮТ-ийн суралцагчид их сургуульд шилжин суралцах боломжтой

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай болон  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг оны өмнө УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг 2002 онд баталж, 2012 онд бүтэц зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлтийг оруулжээ. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, багш, сурагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэх юм.

    Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтойг Хөдөлмөрийн сайд Байнгын хорооны гишүүдэд хийсэн танилцуулгадаа дурдсан.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нарын тавьсан асуултад салбарын сайд болон ажлын хэсэг хариулт өгсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 92,9 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. - See more at:

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй