ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Интернэт луйврын 4, секс сүрдүүлэгт орсон 32 хохирогч бүртгэгджээ

    Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монголд интернэтийн үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Интернэт хэрэглэгчдийн тоо 2010 онд 199.8 мянга байсан бол 2014 он гэхэд 1.9 сая болжээ. Улмаар сошиал медиагаар дамжин нийгмийн харилцааны шинэ хэлбэр бүрэлдэж, бүх төрлийн банк, санхүүгийн үйлчилгээ онлайн хэлбэрт шилжин цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээ авч, гар утаснаасаа интернэтээр хоол захиалан, такси дуудаж, цэцэрлэгт байгаа хүүхдээ шууд хянадаг болоод байна.

    Шинэ хэрэглээний соёлыг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг сорилтууд бидний өмнө тулгараад байна. Тухайлбал оюуны өмчийг хууль бусаар тараах, интернэт луйвар, цахим шуудангийн луйвар, бусдын нэр төрийг гутаан доромжлох, нэр хүндэд халдах, секс сүрдүүлэг, бага насны хүүхдийн садар самуун материал, зохисгүй агуулгатай мэдээлэл түгээх зэрэг төрлийн гэмт хэргүүд бүртгэгджээ. Үүнээс үүдэн 2014 онд интернэт луйварт хохирсон 4, секс сүрдүүлэгт орсон 32 хохирогч бүртгэгдсэн байна. Мөн банк санхүү, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, төрийн мэдээллийн систем зэрэг онц чухал дэд бүтцэд ирэх кибер халдлага өссөөр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Глобал кибер аюулгүй байдлын индекс 0.412 буюу дэлхийн дундаж хэмжээнд байгаа ба цаашид кибер орчин дах эрсдэлийг үндэсний хэмжээнд бууруулж, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага бидэнд үүсээд байна. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2016 оныг “Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил” болгон зарлалаа.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй