Шивээсээр гангарах хүсэлтэй залуусын тоо сүүлийн жилүүдэд маш их өссөн. АНУ-д таван эрэгтэй хүн тутмын нэг нь нэгээс олон тооны шивээстэй байдаг гэсэн судалгаа гарсан бөгөөд эмэгтэйчүүд ч бас эрчүүдтэй адил, шивээсэнд дурлах болсон билээ.
АНУ-д хийгдсэн судалгаагаар нийт шивээс хийлгэсэн хүмүүсийн 86 хувь нь шивээсэндээ сэтгэл хангалуун байдаг гэсэн хариулт өгчээ. Гэхдээ л 14 хувь буюу хийлгэсэн шивээсэндээ тааламжгүй ханддаг хэсэг байсаар л.
Алдартай шивээсчдийн дүгнэсэнээр "экс" найз залуу эсвэл охиныхоо нэрийг биендээ шивээлсэн хүмүүс тэр шивээсээ арилгуулах хүсэлт хамгийн их гаргадаг байна. Шивээсээ арилгуулах хүсэлт гаргаж буй хүмүүсийн дийлэнх нь ийм хүсэлтэй байдаг бөгөөд алдар нэртэй одууд хүртэл ингэж шивээсээ арилгуулдаг ажээ.
Мөн шар, бор, хүрэн өнгөнүүд буюу хүний арьсны пигменттэй ойролцоо өнгийн шивээс арилгахад хамгийн хүнд байдаг ба улаан, цэнхэр, ногоон гэх мэт тод өнгийн шивээснүүд мөн бүрэн арилахад хүндрэлтэй байдаг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт