Холливудын бүсгүйчүүд дунд эмэгтэйчүүдтэй болзож, дотно харилцаатай байсан хэд хэдэн бүсгүйчүүд байдаг.
MEGAN FOX
Халуухан Меган Фокс Лос Анжелас хотод нэгэн стриптиз бүжигчин охинтой дотно харилцаатай байснаа илэн далангүй ярьсан байдаг.
"Тэр стриптиз бүжигчин охиныг би шууд хараад л дурлах шиг болж, надад ч бас дурлаасай гэж хүссэн учраас очоод би шууд танилцсан. Түүнийг Никита гэдэг байв. Түүнтэй танилцсанаас хойш би ажилладаг байсан стриптиз клубт нь үргэлж ганцаараа очдог болсон юм. Бид заримдаа хамт гадуур явж, би түүнд биеийн тос, үнэртэй ус гэх мэт эмэгтэйчүүдийн дуртай зүйлсийг авч өгдөг байсан" хэмээн тэр GQ сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.
DREW BARRYMORE
Алдарт жүжигчин Дрью Берримор хэд хэдэн алдар нэртэй залуустай нэр холбогдож байсан ч, эмэгтэйчүүдтэй ч бас нэр холбогдож байв. Түүнийг жүжигчин, лебси Ellen Page болон "Sassy and Jane" сэтгүүлийн эрхлэгч асан Jane Pratt-тай холбож хэвлэлээр бичдэг байсан ч аль аль нь албан ёсоор батлагдаагүй юм. Түүнээс нэгэн сэтгүүлч "Та эмэгтэй хүнд дуртай юу?" гэхэд тэр хариуд нь "Тийм ээ. Би эмэгтэй хүнд дуртай, Бүр маш их" хэмээн хариулж байсан удаатай.
FERGIE
Дуучин Ферги өөрийгөө "бисексуал" гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд нөхөртөө ч үүнийгээ хэлдэг, маш илэн далангүй байдаг гэнэ.
"Эмэгтэй хүмүүс үнэхээр сайхан. Би эмэгтэйчүүдтэй хамт байх дуртай. Ингэж хэлэхээсээ би хэзээ ч ичихгүй" хэмээн тэр ярьж байсан удаатай юм.
EVAN RACHEL WOOD
Өдгөө 28 настай бүсгүй Joseph Gordon-Levitt, Edward Norton, болон Marilyn Manson гэх мэт залуустай нэр холбогдож байв. Гэсэн ч тэрээр 2011 онд Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өөрийгөө хэд хэдэн охидтой болзож байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
"Охидтой харилцахдаа би эрэгтэй нь байх дуртай. Оройн зоогонд уриж, хоолонд даагаад л, хаалга онгойлгож өгөн санаачлагыг гартаа авах гэх мэт. Би нилээд романтик хүн шүү" хэмээн тэр өөрийнхөө тухай ярьжээ. Саяхнаас харин тэр жүжигчин Katherine Moennig-тай үерхэж эхэлсэн байна.
AMBER HEARD
Жүжигчин Жонни Деппийн залуухан гэргий Амбер өөрийгөө бисексуал хэмээн тодорхойлдог бөгөөд өмнө нь Taysa Ven Ree хэмээх уран бүтээлч бүсгүй болон Франц модель Marie de Villepin-тай болздог байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт