Стэнфордын эрдэмтэд хэт халдаггүй баттерей бүтээжээ. Литий-ионы энэхүү баттерей нь дулааны хэм хэт өндөр болмогц өөрийгөө унтрааж, бүрэн хөрсний дараа дахин цахилгаанд залгагддаг байна. Судлаачид энэхүү шинэ технологи нь зөөврийн компьютер болон өөрөө явагч тавцан хэт халалтаас үүдэж шатахаас сэргийлнэ гэж үзэж байна. Та бидний хэрэглэдэг литий-ион баттерей нь литийн нэмэх, хасах гэсэн электрод, цахилгааны шингэн эсвэл ионыг шилжих боломжтой болгодог гелиэс бүтдэг. Тэгвэл бидний хэрэглэдэг эд зүйлсийн зай хураагуур доторх цахилгаан шингэний хэм цельсийн 148 хэмээс давж халах үед гал гарч, дэлбэрэлт үүсдэг байна. Харин судлаачид электрод, цахилгаан шингэний дунд харимтгай полиэтилиний нимгэн хальс оруулж өгснөөр баттерей хэт халдаг асуудлыг бүрэн шийджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт