Намар, өвөл маш хүйтэн, хүйтний улиралд загварлаг харагдана гэдэг биднээс ихээхэн зориг тэвчээр шаарддаг. Тэгвэл загварлаг боловч дулаан харагдах боломжийг Timberland бидэнд олгож байна. Энэ улиралд хэрхэн дааралгүйгээр загварлаг хувцаслах талаар Холливудад амжилттай ажиллаж байгаа стилист Саманта МакМиллен зөвлөжээ.
Саманта МакМиллен бол оддын стилист. Одод тэр дундаа Жонни Депп, Натали Портман нарын үнэхээр өвөрмөц хэв маягыг бүрдүүлсэн “нууц ноёнтон”. Загварын сэтгүүл, хувцас загварын салбарт хэсэг ажиллаад л дүр төрхөө өөрчлөх гэсэн оддын дуртай стилист болж чадсан хүн юм. Энэ улиралд Саманта Timberland брэндтэй хамтран ажиллаж, өвлийн улиралд хэрхэн дулаан хэрнээ загварлаг хувцаслах талаар зөвлөлөө.
Таны Timberland брэндийн Modern Trail компанит ажилд оролцох болсон хамгийн гол шалтгаан юу вэ?
Надад Timberland брэндийн үнэт өв, эсгүүр сайтай, хүний хөлд яг таарсан, орчин үеийн элементүүд бүгд багтсан байдаг нь их таалагддаг. Бас олон төрлөөр өмсөх боломжтой, хөлд эвтэйхэн хэрнээ загварлаг гутал, тоноглол, чимэглэл хийдэг, нэг бүтээгдэхүүнд энэ бүх шинжийг шингээж чадсаныг өндрөөр үнэлдэг. Энэ улиралд гаргасан “Намар 15” цуглуулгад их хотын дүр төрх үнэхээр шингэсэн байна лээ. Дээр нь нарийн чимэглэлүүд шинэ загваруудыг дахин давтагдашгүй болгож чадаж. Эдгээрээс гадна Timberland брэнд ногоон зарчмыг баримталдаг нь үнэхээр онцгой. Сэргээгдэх боломжтой, органик, дахин ашигласан материал, технологийг боломжоороо бүтээгдэхүүндээ шингээхийг хичээдэг нь гайхалтай.
Та стилист хүний хувьд өдрийн стилийг шөнийн хэв маягт яаж шилжүүлэх вэ?
Дүр төрхөө өөрчлөх миний гол арга гутлаа солих. Savin Hill шиг хавтгай ултай гутлаа бүдүүн өсгийтэй гутлаар сольвол дүр төрх өөрчлөгдөж, өдрөөс үдшийн хэв маягт шууд шилжинэ. Timberland брэндэд эрчүүдийн өдрийн хэв маягыг шөнийх болгож өөрчлөх олон сонголт байдаг. Оройн коктэйл үдэшлэгт оролцох боллоо гэхэд Timberland-ын түрийтэй, түрийгүй ямар ч гутал зангиатай хослолтой сайхан зохицоно. Бүр тодруулбал Chukka гутал иймэрхүү яаж ч өөрчилж болох дүр төрх бүрдүүлэхэд гайхалтай.
Намар, өвлийг би хувцас давхарлаж өмсөх гайхалтай боломж гэж үздэг. Бусдад хүнд нүсэр харагдахгүйгээр давхар хувцас өмсөх ямар нууц арга байдаг вэ?
Дээр дурдсан “Намар 15” цуглуулга улирал солигдох шилжилтийн өдрүүдэд гайхалтай зохицохоор хийгджээ. Цаг агаар улам хүйтэрч байгаа энэ өдрүүдэд даарахгүй бас стилиэ алдахгүй явах их чухал. Тиймээс HyVent усны хамгаалалттай технологиор хийгдсэн хөнгөн хувцас сонговол та классик хэв маягаа хадгалж, даарч хөрөхгүйн зэрэгцээ, сайхан харагдана.
Тэгвэл танд өвөл ч өмсчихдөг намрын хувцас, гутал байдаг уу?
Timberland гутлын компанийн түрийтэй гутлуудыг өдөр ч үдэш ч өмсч болдог. Миний арга гэвэл албан өрөөндөө Wodehouse Wing Boot гутал өмсөнө. Тэгээд оройн хоол, үдшийн арга хэмжээнд гялалзсан сайхан дүр төрх бүрдүүлэх болсон ч өмссөн чигтээ явж болно. Надад эрчүүдэд зориулсан, сүүлийн үенд нэлээд өндөр эрэлттэй байгаа дулаахан, усны хамгаалалттай гутал их таалагддаг. Өмссөний дараа хуучны ажлын гутал ч юм шиг харагддаг шүү. Бүсгүйчүүдийн хувьд морины гутал бол таны заавал авах ёстой, бүр танд байх ёстой өвлийн гутал гэж зөвлөе. Гараар урласан чимэглэл, нарийн ажиллагаа орсон болохоор надад Savin Hill цуглуулга маш таалагдаж байгаа. Энэ сонгодог загвартай гутлыг тэсгим хүйтэнд зориулсан хувцас, хэрэглэлтэй хослуулаад ямар төгс зохицохыг хараарай.
Хэдий та өөрөө стилист ч гэсэн бусдаас авч байсан хамгийн сайн хувцас загварын зөвлөгөө юу вэ?
Хувцас, хэрэглэлээр гадаад төрхөө бүрдүүлж байгаа үед өөрийнхөөрөө байх чухал. Хэрвээ өмсөж байгаа хувцас чинь ямар нэг байдлаар тавгүй, өөрт таагүй байгаа л бол тийм хувцастай гэрээсээ битгий гар гэдэг зөвлөгөө авч байлаа.
Timberland брэнд бүтээгдэхүүн эдэлгээ удаан, олон үйлдэлтэй гэдгээрээ ялгардаг. Ер нь загварлаг хувцас хэрэглэлд сая дурдсан чанар хэр чухал вэ?
Бүр хэтэрхий чухал. Timberland авах гэж байгаа хүн чанар нь ямар бол, хэр удаан эдэлгээтэй бол гэж огт эргэлздэггүй байх. Тодорхой шүү дээ. Нэгт Timberland брэндийн гутал харахад ч гоё, өмсөөд л технологийн ямар гайхалтай дэвшил дээр тулгуурлаж хийснийг нь мэдэрнэ. Тухайлахад хөл ядраахгүй байх технологи, агаар нэвтрүүлэх технологи, усны хамгаалалт гээд л. Тийм учраас чанарт нь эргэлзэх, бүр энэ талаар бодох ч хэрэггүй.
Timberland ногоон компани байхыг зорьдог. Та өмнө нь хүрээлэн буй орчноо хамгаалах гэж бидний хийдэг зүйлсийн талаар дурдсан. Танд юу нь хамгийн их таалагддаг вэ?
Бизнесийн байгууллагынхаа хувьд Timberland надад үргэлж таалагддаг байсан. Үйл ажиллагаагаа явуулах арга нь надад таалагддаг, би их хүндэлдэг. Учир нь миний хувийн үзэл бодолтой нийцдэг. Надад хамгийн их таалагддаг баримтууд гэвэл:
2009-2014 оны хооронд дахин боловсруулах технологи ашигласны ачаар бүр 185 сая ширхэг хуванцар сав алдарт брэнд гуталны түүхий эд болсон. Бас 2014 онд Timberland брэндийн бүх гуталны 79 хувийг дахин ашигласан, органик, дахин сэргээгдэх боломжтой материалаар хийжээ. Бас Timberland гутлын арьсыг алт, мөнгөн зэрэглэлтэй арьс ширний үйлдвэрээс авч байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэсэн үг лдээ. Саяхан Timberland компаниас Timberland Tires буюу дугуйны үйлдвэр нээсэн. Автомашины хуучин дугуйг дахин ашиглаж, гутлын ул хийдэг анхны үйлдвэр болж байгаа нь надад их таалагдаж байна. Миний хувьд үйл ажиллагаа нь маш их таалагддаг, дэмждэг компанитай хамтран ажиллаж байгаадаа их баяртай байгаа. Байгальд ээлтэй технологид анхаардаг шигээ бүтээгдэхүүнийхээ загвар, функцид анхаардаг нь гайхалтай.
Timberland брендийн албан ёсны борлуулагч
Хаяг: Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт, Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт, Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт
Утас: 976-70136918
Хаяг: Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт, Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт, Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт
Утас: 976-70136918
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт