ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Утаанаас үүдэж монгол эмэгтэйчүүд үр зулбаж байгааг Аль Жазира онцоллоо

    Манай гараг дээрх хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар. Тус хотын хүн амын 60 хувь буюу 1.5 сая нь тоосгон байшин, уламжлалт гэр сууцандаа хотынхоо захад аж төрнө. Замбараагүй өссөн гэр хороололд ариун цэвэр, бохир ус зайлуулах систем, цахилгаан, төвийн халаалт дутагдалтай. Үүний оронд оршин суугчид нь төмөр зууханд хуванцар, резин, хог, хямдхан нүүрс шатаана. Эндээс гарсан утаа нь хотыг нягт, гэрэл нэвтэршгүй манангаар хучина. Арваннэгээс хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх өвлийн улиралд Улаанбаатар хот мананд хучигдах нь яг л 17-р зууны үеийн Английг санагдуулна. Монголд уул уурхай цэцэглэж, дэлхийд эдийн засаг нь хамгийн хурдан өсч байгаа улс орнуудын нэг болсон 2000 оноос энэ бохирдол эхтэй. Хүйтэн өвлийн улиралд бүх малаа алдсан хөдөөгийн нүүдэлчид Улаанбаатар хотод эрүүл мэндийн тусламж, боловсрол, эдийн засгийн боломж хайн нүүн ирлээ. Шинэ суугчид өөрт оногдсон газартаа гэрээ барьж, уламжлалт зуухаа галлах тусам агаарын бохирдол нэмэгдэж байлаа. 2010 онд болоход Монголын нийслэлд 800 мянган шинэ хүн нүүж ирсэн байв. Яг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улаанбаатар хотыг Иран улсын Ахваз хотын дараа дэлхийн хамгийн их бохирдолтой хоёрдахь хот гэж зарлажээ. Энэ явдлаас хоёр жилийн дараа Дэлхийн Банкнаас судалгаа хийж Улаанбаатар хотын гэр хороолол орчим дахь хорт бодисын хэмжээ Монголын агаарын чанарын стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин их байгааг зарласан юм. Нүүрснээс ялгардаг бохирдол астма, уушигны үрэвсэл, зүрхний өвчин, уушигны хорт хавдар, мөн зуурдын үхэлд хүргэдэг. Канад улс дахь Саймон Фрейсерийн их сургуулийн судлаачид 2011 онд Улаанбаатарт нас барсан арван хүний нэг нь агаарын бохирдлоос үүдэж амиа алдсан гэсэн судалгааны дүнг танилцууллаа. Харин өнөөдөр Улаанбаатарын агаарын бохирдол, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй хэрхэн холбогдож байгаа нь анхаарлын төвд ирээд байна. Лос-Анжелос хотын хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Сабан судалгааны хүрээлэн Монгол улсад эмэгтэйчүүдийн зулбалт, улирлаас шалтгаалсан агаарын бохирдол хоёрын хооронд маш хүчтэй статик хамаарал байгааг судалж тогтоожээ. Аливаа хүчин зүйлсийн хооронд статик хамаарал байна гэдэг нь нэг хүчин зүйлийн утга нэмэгдэхэд нөгөөгийн утга дагаж өөрчлөгдөнө гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгвэл Сабан судалгааны хүрээлэн  10 мянган эмэгтэйн мэдээллийг цуглуулж, улирлын чанартай агаарын бохирдол, үр зулбалтын холбоог тодруулах судалгаа хийсэн байна. Тавдугаар сард нэг мянган амьд төрөлт тутамд сайн дурын 23 удаагийн үр хөндөлт байсан бол арванхоёрдугаар сар болоход мянган амьд төрөлт тутамд 73 удаагийн үр хөндөлт хийгдэж байжээ.

    Жич: Энэхүү мэдээллийг Аль Жазира Америк цахим хуудсанд 2015 оны 12-р сарын 20-нд тавигдсан Улаанбаатар хотын агаарын бохирдлын тухай “Монгол дахь амьсгал авахын төлөөх тэмцэл” нийтлэлээс хэсэгчлэн авсан болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй