Загас барихад зориулсан өтийг /чийгийн улаан/ түүдэг ажил тийм ч зугаатай биш байх болов уу.
Хэн нэгний оршуулган дээр нь гашуудан уйлах хүн байдаггүй бол энэхүү мэргэжлийн хүмүүсийг ашиглаж болдог байна.
Хүүхдийн паркийн сэнсрүүлдэг тоглоомуудаар тоглон дотор нь муухайрч бөөлждөг хүмүүс бишгүй олон. Түүнийг нь цэвэрлэдэг ажил хийдэг тусгай хүмүүс байдаг гэнэ.
Япон, Хятадад нийтийн тээвэрт шопрод шиг чихэлдэн явах нь энгийн үзэгдэл. Хүн болгон өөрийн хүсэлтээр тэгж шахцалдан явахыг мэдээж хүсэхгүй. Харин тэднийг шахаж зай гарган нэг дор олон хүн тээвэрлэхийн тулд мэргэжлийн тусгай ажилчид хэрэг болдог ажээ.
Өт түүх, бөөлжис цэвэрлэхээс гадна бас нэгэн "шижгийн" ажил бол бухын үрийн шингэн цуглуулах юм. Фермерийн аж ахуйд бухын үрийн шингэнийг гарган авч бидний уух дуртай сүү, идэх дуртай махны эх үүсвэр үхэрийг хиймлээр хээлтүүлэн үржүүлэхэд ашигладаг байна.
Нохойн тусгай хоолыг нохойгоор амтлуулж байж үйлдвэрлэнэ гэж мэдээж байхгүй. Үүнийг хэн нэгэн хүн хийж жилийн 30 гаруй мянган ам.долларын цалин авдаг байна. Бүр мэргэжлийн нохойн хоол амтлагч нь 75 мянга хүртэл авдаг гэнэ.
Энэ дэлхий дээрх бүх чидун жимсийг гараар цоолдог гэж бодохоор итгэхэд бэрх. Гэхдээ л оливийг машинаар цоолох боломжгүй тул заавал гараар цоолдог байна. Нэг бодлын амархан ажил мэт боловч өдөржин зөвхөн жимс цоолно гэж бодохоор...
Магадгүй энэ жагсаалтын хамгийн муухай ажил байж болно. Суганы үнэр дарагч үйлдвэрлэдэг компаниудад хулмас үнэрлэгч хэрэг болдог байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт