ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Малчдад 6565 тонн өвсийг үнэгүй олгож байна

    Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс гэсэн 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаан зудархуу байна. Төв аймагт нэмж цас орвол 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байгаа тухай албаны хүн мэдээллээ. Түүнчлэн Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байгаа аж. Ийнхүү зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн автомашиныг олгосон байна. Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгохоор хуваарилж, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Энэ бүх арга хэмжээний зардал болох нийт 2,6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй