ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийт 200 ЕБС-д тус бүрт 3000 ам.долларын тэтгэлэг олгож байна

    БСШУ-ны “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Ийнхүү 21 аймаг есөн дүүргийн 200 сургууль тус бүрт 3000 доллар буюу 6 сая төгрөг нийт 1 тэрбум 200 сая төгрөгийг тэтгэлэг олгож байна. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих ба нийт төрийн өмчийн  635 ерөнхий боловсролын сургууль бүр оролцоно. Нэгдүгээр шатны  төслийн сонгон шалгаруулалтанд 400 сургуулийн төслийн санал ирснээс 200 сургуулийн бичсэн төсөл нь шилдгээр шалгарч тус бүр 3000 ам доллар буюу зургаан сая төгрөг нийт нэг  тэрбум 200 сая төгрөгийг тэтгэлэг гардаж аваад байна. “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын Засгийн газар БСШУЯ хэрэгжүүлж буй 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэнэ. Түүнчлэн бага боловсролын эх хэл, математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, олон улсын түвшинд ихээхэн ач холбогдол өгч буй STEM боловсролыг хөгжүүлэх,  чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж үр дүнд хүргэх зорилготой ажиллаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй