ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Суллагдсан 57 иргэн хувийн бизнес эрхлэх хүсэлт гаргажээ

    Өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулан төрийн өршөөлд хамрагдсан иргэдийг ажилтай орлоготой болгох асуудал хурцаар тавигдаж байна. Тэгвэл Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа иргэдэд зориулж ажлын чиг баримжаа олгох аян өрнүүлжээ. "Сайхан амьдрал таны гарт" аяныг нэг сарын хугацаанд  “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулжээ. Аяны хүрээнд нийт есөн хорих ангийн 1072 хүмүүжигчийг сэтгэлгээ өөрчлөх сэтгэлзүйн сургалтанд хамруулсан байна. Мөн хорих ангиас суллагдсан 819 иргэнийг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл боловсруулах сургалтанд хамруулан идэвхижүүлэн чадавхижуулаад байна. Энэ хугацаанд ажил хийх хүсэлтэй 122 иргэн ажил хайж бүртгүүлсэн мэдээ байгаа юм. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй 57 иргэний төслийг хүлээн аваад байна. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулж бизнесээ эхлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй