ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Т.Пүрэвсүхийн Виртуозо удахгүй болно

    Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх ХБК-д өөрийнхөө мэргэжлээр сурч буй оюутан, сурагчдын дунд техник, ур чадварын “Виртуозо” уралдаан зохион байгуулдаг. Гурав дахь жилдээ болох уралдааны шалгаруулалт ирэх сарын 3,4-нд ХБК-д болно. Одоогийн байдлаар тус сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр суралцдаг оюутан, сурагчид бэлтгэж бага, дунд ангийнхан хөгжмийн зохиолч К.Чернийн, харин ахлах ангийнхан болоод оюутнууд хөгжмийн зохиолч М.Мошковскийн этюд тоглохоор бэлтгэж байгаа гэнэ.

    Төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж байгаа хүүхэд, залуусын тоглох техникийг сайжруулах, хөгжмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор явуулдаг уг уралдааны шагнал урамшууллыг түүний санаачлан байгуулсан Хөгжмийн боловсролыг дэмжих сангаас гаргадаг.

    Уралдааны эхний өдөр болох арваннэгдүгээр сарын 3-нд бага, дунд ангийнхан, 4-нд ахлах ангийнхан болон дээд сургуулийн оюутнууд тоглоно. Уралдааны “А” ангилалд тэргүүлсэн нэг хүүхэд оны шилдэг хөгжмийн уран бүтээлчдийн “Virtuoso-2014” гала концертод урилгаар тоглох юм.

    Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр болоосой хэмээн Хөгжмийн боловсролыг дэмжих сангаас санаачилсан уг уралдааныг “Виртүс” академи дэмжиж буйгаа илэрхийлж, тэргүүн байрын эзнийг өөрсдийн зохион байгуулдаг “Virtuoso” гала концертдоо урьдаг болсон уламжлалтай.

                                                                                        Г.Золзаяа

       

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй