Бөгжний гарал үүсэл нь яг төдий үеэс гэсэн тоо баримт байдаггүй. МЭӨ 1600 оны цөөн хэдэн Хитчүүд бөгж зүүдэг байсан гэсэн нотолгоо олджээ. Түүнээс хойш эртний Вавилончууд, Грекчүүд бөгжийг утга учиртай хэрэглэхийг эрмэлзэж, Римчүүд өнгө хийц янз бүртэй, нэртэй бөгж зүүдэг байв. Египетэд янз бүрийн бурхны дүрстэй бөгж зүүж, Грекүүд бөгжний дотор талд элдэв бичиг, тамга сийлэн хэрэглэдэг байжээ.
Цул алтан бөгжийг ураг барилдан, гэр бүл болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс баруун гарынхаа ядам хуруунд зүүнэ. Хэрвээ эхнэр буюу нөхрийн аль нэг нь нас эцэслэх, салж сарних зэргээр бэлэвсэрсэн аваас уг бөгжийг зүүн гарынхаа ядам хуруунд зүүдэг. Энэ ёс нь эхнэртэй буюу нөхөртэй, бэлэвсэн алин болохын шинж болдог.
Харин гэр бүл болоогүй хүмүүс хурц тод өнгийн чулуун шигтгээтэй бөгжийг зүүн гарынхаа ядам хуруунд зүүдэг. Ер нь бөгж болон, чулууны өнгө, хийсэн материалтай бөгжийг зүүхдээ уламлалт ёсыг дагавал сайн.
Монголчууд цул алтан бөгж, чулуун шигтгээтэй бөгжийг дээр өгүүлсэн хуруунаас бусдад зүүх, хэд хэдэн бөгжийг хоёр гарынхаа аль тааралдсан хуруунд зүүхийг учир утгагагүй зүйл гэж үздэг. Дээхэн үед хөрөнгөтэй, баян чинээлэг хүмүүс нэн ялангуяа төв боло дунд Азийнхан, баруун Европын хаад ноёд, баячууд хуруу бүртээ том том алтан бөгж зүүдэг байсан. Энэ заншил эдүгээ хуучирч үгүй болсон байна.
Бөгжийг эрэгтэй эмэгтэй хэн боловч бие биедээ дурсгал болгон өгөх нь хамгийн нандин бэлгэнд тооцдог тул хаяж үрэгдүүлэхгүй нандигнан хадгалдаг.
Хэрвээ цул алтан бөгжийг хэн нэгнээс бэлгэнд авбал түүний ард чулуун шигтгээтэй бөгж давхарлан зүүж болдог байна. Харин бөгж зүүхэд мэргэжлийн болон ажил төрлийн ямар ч ялгаа байдаггүй.
Сүйн бөгж, хуримын бөгжний утга санаа эртний Египет болон варварчуудаас үүсчээ. Ромын эзэнт гүрний үеийн варварчууд хуримын бөгжийг анх бий болгосон бөгөөд гэрлэх эмэгтэйдээ бөгж зүүж өгдөг байж. Энэ нь өөрийн эмэгтэйгээ омгийн бусад эрд эзэнтэй гэдгийг мэдэгдэх гол хэрэгсэл байжээ. Дараа нь энә заншлын нөлөө ромчуудын дунд тархсан байна. Ромчууд дугариг түлхүүр шиг зүйл сүйт бүсгүйдээ өгч эхэлсэн нь хөрөнгийнхөө хагасыг хайртай бүсгүйдээ өмчлүүлж буйн илэрхийлэл болж байв. Үүнээс гадна египетчүүд хуримын бөгжний утта санааг бий болгосон гэж үздэг байжээ. Тэд бөгж шиг нарийн биш ч төмөр цагираг зүүдэг болсон нь мөнхийн амьдралыг бэлгэддэг байсан аж. Энэ утга санаа өнөө ч хуримын гол бэлгэдэл болсоор иржээ.
Тэгвэл хуримын бөгж гэж юу вэ. Энэ дэлхий дээрх хамгийн "жижигхэн гав". Гарын энэ олон хуруунаас яагаад ядам хурууг "илүү харж" хуримын бөгж зүүдэг вэ?
Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.
1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. /Зургын дагуу/ Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.
2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учраас эрхий хуруу салж байна.
3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм.
4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.
5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу? Тиймээ зөвхөн заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой. Үнэнч хайрын тэнгэр таныг мөнхөд ивээг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт