
Тухайлбал өнгөрөгч 7 хоногт л гэхэд Японы дараагийн Ерөнхий сайд болох магадлал туйлын өндөр байсан, ирээдүйтэй эмэгтэй улс төрч, Японы Худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обучи өөрийн хүсэлтээр суудлаасаа огцорсон. Учир нь сонгуульт ажилдаа зарцуул хэмээн ард түмний цуглуулсан хандивын мөнгөнөөс хувийн гоо сайхандаа зарцуулсан нь илэрсэн учраас ёс зүй алдсандаа хүлцэл өчөөд л суудлаасаа буусан.

Мөн тус улсын Эдийн засгийн сайд Мидори Мацушима хамаатныхаа хүний бизнесийг дэмжих хөрөнгө оруулагч олж өгснийхөө төлөө ард түмнээсээ хүлцэл өчөөд өөрийн хүсэлтээр, суудлаасаа огцорсон билээ.
Худалдаа аж үйлдвэрийн сайдыг албаг аваад долоо л хоноогүй байсан сайд Ёичи Мияазава мөн л огцроход хүрээд байна. Учир нь Ёичи Мияазавагийн тайчих клубт орж зугаацсаны төлбөр болох 170 америк долларыг захиргааны зардалаас төлсөн нь батлагджээ.
АНУ-д сайд өндөр албан тушаалтан, сайд нар болон төрийн өндөрлөгүүд ямар нэг хов живд холбогдож, энэ нь үнэн гэдэг нь тогтоогдвол шууд л албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгдөг нь бичигдээгүй хууль болсон байдаг. Тухайлбал хууль бус үйлдэл хийх, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх гэх мэт нь өргөдлөө өгөх үндэслэл болдог төдийгүй хамгийн шударга улс төрийн тогтолцоотой улс гэдгээ батлах үндсэн үзүүлэлт болдог байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт