ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагдаагийн хэлтэст хүүхэд түр байрлах өрөө нээгджээ

    БЗД-ийн 19-р хорооны цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлт өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг цагдаагийн хамгаалалтанд түр байлгах боломжтой болжээ. Тус хорооны хэсгийн байцаагч, ахмад О.Пүрэвсүрэнгийн санаачлагаар хэлтсийн хоёрдугаар дугаар байранд дамждаг хоёр өрөөг тохижуулжээ. Энд  гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр байлгах, хууль эрх зүйн зөвлөмж өгөх, алба хаагч нарын хүүхдийг асран хамгаалах хүнгүй үед түр харж, саатуулах юм. Ийм ч учраас хүүхдийн тоглож, амрах орчинг бүрдүүлж өгсөн байна. Давхар өрөөний нэг өрөөнд Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч орж ажил үүрэг гүйцэтгэн, туслалцаа хэрэгтэй байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж ажиллана.

    Хүүхдийн өрөөний нээлт энэ сарын 6-нд болж санаачилан гүйцэтгэгч цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэнгийн гэр бүл, хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, Хууль сахиулахын Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирал, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, тэнхимийн эрхлэгч, онцгой байдлын хошууч Х.Мягмаржав нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Б.Гантөмөр “Морин хуур”-ын татлага аяаар мялаалга өргөн барьсан юм. Тус хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хийсэн энэ ажил нь цагдаагийн байгууллагадаа анхдагч нь байж болох томоохон “сэтгэлийн өргөл” байлаа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй