
Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын тамгын газраас Цагдаагийн албанд PRADO-120 маркийн автомашин, EPSON-360 маркийн гурван үйлдэл бүхий өнгөт принтер, бэлэн бус торгуулийн машиныг тус тус хүлээлгэн өглөө. Эдгээрийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авчээ. Дээрх жишгээр орон нутгийн удирдлагуудад нөхцөл байдлаа танилцуулж хамтран ажилласны үр дүнд Булган аймгийн 16 сумаас арав нь камерын хяналттай болж, 11 суманд автомашин, 16 сум согтуурлыг хэмжих багаж, компьютер, принтер зэрэг техник хэрэгсэл, аймгийн төв болон хөдөөгийн найман сум бэлэн бус торгуулийн машин тус тус шийдвэрлүүлсэн байна гэж Булган аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт