ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Эх дэлхийн цаг-2016” гуравдугаар сарын 26-нд болно

    Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт дэлхий дахин “эх дэлхийн цагийг” тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайн өдрийн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл  нэг цагийн турш нэгэн зэрэг  гэрлээ унтраадаг хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утга илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

     Сан Франциско хот дахь Голден Гейт гүүр, Ромын Колизейн задгай театр, Сиднейн дуурийн ордон, Тайм талбайд байрладаг сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэгтэй. Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй