
Хэнтий аймагт хэрэгжсэн “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилтоо гурван жилийн дотор биелүүлж, 1000 гаруй иргэнийг буруу зуршлаас нь салгажээ. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 21.7, түүний дотор согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 53.7, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 73.3 хувиар буурсан байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний хүрээнд нийт 1049 иргэнийг “Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн сургалт, “Гоё амьдрал гэгээ” ХХК-ийн ховс эмчилгээ, “Хэрлэнгийн цэнхэр алс” ТББ-ын сургалт, ШШГЕГ-ын харъяа албадан эмчлэх төвд тус тус сургалт, эмчилгээнд хамруулсан байна. Архины хамаарлаас татгалзсан 19 иргэнд гэр олгож, 457 иргэнийг сантехникч, гагнуурчин, гуталчин гэх мэт мэргэжлээр мэргэжлийн сургалтад хамруулсан байна. Улмаар ойн цэвэрлэгээний бүлэг болгон ойг цэвэрлэх, түлээ бэлтгэх, нөхөрлөлд жонш олборлох, хамгаалалтын албанд хамгаалагчаар, байгууллагуудад галч, манаач, хашаа хайс шинэчлэн засах, хөрөөчин, ачигч ШТС-д түгээгч, ЕБС-ийн Дотуур байр, Багийн иргэний танхим, Ногооны хашаа засварлах, Хүнсний ногоо тариалах, туслах малчнаар ажиллуулах гэх мэт олон ажлын байранд зуучилж, олон эх үүсвэрээс нийт 686,6 сая төгрөгийн зээл тусламжинд хамруулжээ.
Эх сурвалж: Kentii.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт