ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Газрын гүний дулаан, халуун рашаан нүүрсийг орлоно

    Газрын гүнийн дулаан ашиглаж агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Энэ технологийг халуун рашаантай бүс нутагт ашиглах боломжтой байдаг аж. Манай орны хувьд нийт 43 халуун рашаан геологийн хайгуулаар тогтоогдсон боловч геотермийн эрчим хүчний ашиглалт төдийлөн хөгжөөгүй улс орны нэг юм. Халуун рашаануудыг зөвхөн усанд орох, рашаан сувилалд ашиглах болон 4-5 тооны барилга, хүлэмжийн халаалтанд ашиглаж байна. Дээрхи 43 рашаан нь манай орны хувьд газрын гүний эрчмийн нөөц бүхий нутгийн газар дээр ил гарсан мэдэгдэж байгаа хэсэг нь болно. Халуун рашааны нөөц нь дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй Алтай, Хангай, Хэнтийн нурууны уулархаг нутагт байрладаг аж. Манай орны халуун рашааны ил гарсан халуун усны температур цельсийн 21 -92 хэм, нийт ундаргын хэмжээ 0.168м3/с байгаа нь геотермийн эрчмийн хувьд бага хэмжээтэй нөөцөд тооцогдох юм. Харин тооцоот нөөц үүнээс 2-3 дахин их гэж үздэг байна. Манай улсад энэ төрлийн технологийн 2009 оны эхээр хэд хэдэн барилга байгууламжинд ашиглаж эхэлсэн нь Төв аймаг болон нийслэл хотод байрлах цэцэрлэг юм. Үүнээс гадна сувилал амралтын газрууд газрын гүний дулааныг ашиглан өөрсдийн хэрэгцээгээ хангаж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй