ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Tour оf Chinа” тэмцээнд Б.Мөнхбат мөнгөн медаль хүртэв

            “Мон-Алтиус”дээд сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч М.Ганболдын ахалсан Монголын модон бөмбөгийн шигшээ багийн тамирчид БНХАУ-д болсон “Tour оf Chinа” Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцов. Дэлхийн 20 гаруй орны 300 орчим баг тамирчид авьяас чадвараа сорьсноос эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Тайвань улсын тамирчин 38 оноогоор түрүүлж алт, Монголоос Багануур ХК-ийн тамирчин, спортын мастер Б.Мөнхбат 40 оноогоор удаалж мөнгө, Хонконгийн тамирчин 42 оноогоор гутгаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн байна.

            Харин багийн нийлбэр дүнгээр манай эрэгтэйчүүдийн баг VI байрт шалгарч цом, өргөмжлөл хүртжээ. Монголын тамирчид энэ сарын 16-нд эх орондоо хөл тавина. Сонирхуулахад Малайз улсын Перлис хотод аравдугаар сарын 21-26-нд болох модон бөмбөгийн оюутны ДАШТ  тэмцээнд оролцох баг тамирчдыг ХААИС-ийн багш, ОУХМ Ж.Загас дасгалжуулж буй.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй