Харбины олон улсын цас, мөсний фестиваль 32 дахь жилдээ зохиогдож байна. Хятадын умард хэсэгт орших Харбин хотод жил бүр зохиогддог тус фестиваль нь энэ төрөлдөө дэлхийд хамгийн томд тооцогддог байна. 750 мянган шоо метр талбайд цас мөсний орон барихын тулд 330 мянган куб метр цас, мөс ашигласан байна. Энэ жилийн хувьд Цас мөсөн титэм дээрх сувд аж. Өвөлдөө өдөрт цельсийн хасах 13-23 хэм байдаг Харбин хотын барилга байгууламж, хоол хүнсэнд орос хэв маяг шингэсэн байдаг гэнэ. Цаг уурын байдлаас шалтгаалж цас, мөсөн үзэсгэлэн хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт