ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрэл зурагт буусан морьтой эрийн сүнс

    Английн Нортхэмптонширийн Давентри хотын оршуулгын газарт энэхүү гэрэл зургийг авчээ. Шинэ оны анхны өдрийн өглөөний 9 цагийн орчимд Давентрийн оршуулгын газарт энэхүү гэрэл зургийг 45 настай, цэцэрлэгч Ричард Дурхам авсан гэнэ.  Оршуулгын газрын гэрэл зургийг Фэйсбүүкт байрлуулсны дараа хараа хурцтай нэг найз нь булшны чулуунуудын ард сүнсний зураг буусан байгааг хэлжээ. Тун удалгүй интернет хэрэглэгчид олон арваараа юүдэнтэй хүн, бас морины дүрс харагдаж байна гэцгээх болж. Ричард “Найз маань нэг удаа гурван настай охин нь оршуулгын газрын дэргэдүүр өнгөрөх бүртээ морины толгой илж байгаа юм шиг үйлдэл хийдэг гэж ярьж байсан” гэжээ. Тэрээр мөн “Би сүнсэнд итгэдэг. Гэхдээ зураг нь  гэрэл зурагт үнэхээр буудаг гэж төсөөлөөгүй” хэмээн ярьсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй