Хорт хавдар туссан үед шинж тэмдэгүүд нь зарим үед нь хурцаар илрэх тохиолдол байдаг ч нууц үедээ байгаа тохиолдолд хүнд мэдэгдэхгүй илрэх тохиолдол нилээд бий. Энэ үед хүмүүс тоолгүй өнгөрөөсний улмаас ихэнх нь цаг алдсан байдаг.
Байнга ядарсан мэт мэдрэмж төрөх
Өдөр тутмын амьдралаасаа болж хүмүүс ядардаг ч их хэмжээгээр шалтгаангүй ядрах нь тоолгүй өнгөрөөж болохгүй асуудлуудын нэг. АНУ-ын хавдрын нийгэмлэгийнхэний үзсэнээр унтах, амрахаас үл шалтгаалан маш их хэмжээгээр ядарч байгаа нь бүдүүн гэдэсний хорт хавдар, архаг цус багадалт, ходоод гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг байх магадлал маш өндөр байдаг гэнэ.
Шалтгаангүй жин хасах
Архаг ядаргаатай адилаар, хэрэв та онцгой хоолны дэглэм бариагүй эсвэл хэт идэвхитэй амьдралын хэв маягтай болоогүй л бол шалтгаангүй жин хасах нь маш буруу. Энэ нь ихэвчлэн нойр булчирхай, уушиг, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдсон үед тохиолддог.
Арьсны доогуур хавагнах
Хөх, төмсөгний хорт хавдрын үед арьс, хөлийн тавхай хавагнадаг ч зөөлөн эд гэмтсэн үед мөн хүйс үл харгалзан арьс, хөлийн ул хавагнах тохиолдол бий.
Амны хөндий шархлах
Амны хөндий мөн л шалтгаангүйгээр шархлаж, жижиг цагаан өнгийн шарх гарч эхэлсэн бол мэргэжлийн эмчид ханд. Мөн энэ нь тамхи татдаг хүмүүс, эрчүүдэд нилээд тохиолддог.
Арьсны гадаргуу өөрчлөгдөж эхлэх
Арьсны хорт хавдарын тархалт орчин үед нилээд ихэссэн ч хүмүүс шинж тэмдгийг нь тоолгүй орхидог нь харамсалтай. Хэрвээ таны арьсан дээр гэнэт мэнгэ, сэвх, наранд түлэгдсэн мэт толбо үүсэж эхэлвэл шууд л эмнэлэгт ханд. Арьсны өнгө өөрчлөгдөж эхлэх ч бас үүнд хамааралтай.
"Бие засах"-д өөрчлөлт орох
Өтгөн, шингэнээр бие засах үедээ та ямар нэгэн өөрчлөлт мэдэрч байна уу? Зөвхөн хавдар бус, өөр янз бүрийн үрэвсэл, өвчлөлүүдийн үед ийм өөрчлөлт гардаг учраас үүнийг та хэзээ ч бүү тоолгүй орхиорой.
Удаан хугацааны халууралт
Бага зэрэг ханиад хүрсэн үед түр хугацаагаар халуурах нь хэвийн үзэгдэл хэдий ч урт хугацааны халууралт бол амь насанд халтай ч байж болох ноцтой асуудал юм. Ялангуяа архаг цус багадалттай хүмүүс удаан хугацаанд шалтгаангүй халуурвал биенийхээ бүх дархлааг алдаж, ямар ч өвчин амархан тусах аюулд ордог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт