ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мандал сумын цагдаагийн алба хаагчид хүний алтан амь аварчээ

    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс тус сумын гуравдугаар багт авто машин шатаж байна гэх дуудлага хүлээн авч, шуурхай ажиллажээ. Цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч Б.Нямдаваа нар дуудлагын дагуу очиход иргэн С.Одбаяр өөрийн эзэмшлийн авто машинд угаартсан байдалтай байсныг машинаас гарган эмнэлэгийн анхны тусламж үзүүлж амь насыг нь аварчээ. Цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бусдын амь насыг аварч Баатарлаг үйлс бүтээсэн Ж.Түмэндэмбэрэл, жижүүрийн жолооч Б.Нямдаваа нарт иргэн С.Одбаяр баярласан, талархсанаа илэрхийлсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй