ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангана

    Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө батлагдлаа.  Тахарын ерөнхий газар хамгаалалтад авсан хохирогчийн хөдөлмөр эрхлэлтийн хүсэлтийг тодорхойлсны үндсэн дээр хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтад хамруулах боломжоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хангах боллоо. Энэхүү боломжийг бий болгох зорилгоор Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хамтран ажиллахаар холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байна.  Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗГ-ын 2015 оны 8 дугаарын сарын 24-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Гэрч, хохирогчийг хамгаалах туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхойлсон байна. Мөн Хөдөлмөрийн Сайдын  2015 оны  07 сарын 09-ний өдрийн А/135  дугаар тушаалаар “Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа хохирогчид туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг зохицуулж өгчээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй